Posts

Эрээн хавирга өгүүлэл

эрээн хавирга өгүүлэл                                               Эрээн хавирга хэмээх үгийн тухай                                          Хөх нуурын үндэсний их сургуулийн магистрант Б.Буянзаяа                Монголчууд эрт үеэс эхлэн өөрсдийн гэсэн нүүдлийн өвөрмөц соёлыг бүтээн түүнийгээ уламжлан өвлүүлж ирсэн арвин баялаг түүхтэй ард түмэн билээ. Монголын олон угсаатны дотроос “Ойрад”-ууд өөрсдийн гэсэн өвөрмөц соёлыг бүтээсээр иржээ. Ойрад нар бусад монгол угсаатны адил өөрсдийн   соёлын онцлогийг харуулсан олон дуу бүжиг,   ая, аялгууг үеэс үед уламжлан хадгалсаар   өдгөөг хүрч иржээ. Үүний нэг тод жишээ бол “ Эрээн хавирга ”   хэмээх алдарт биелгээ яахын аргагүй мөн юм.                Эрээн хавирга биелгээний өгүүлэмж нь   Торгууд нарын олон зуун жил дамнасан их нүүдлийн тухай өгүүлнэ. Дайн тулаанаас зугтаж Эрээн хавиргад очоод дахин буцаж явахдаа төрсөн нутгаа санан биелсэн гэдэг. Биелгээний хөдөлгөөний онцлогийн хувьд хоёр гараа хавирганаасаа   татаж биелдэг явдал